ZUN SOVIN
Tuesday, March 3, 2009
Эмэгтэйчvvдийн тухай ч юм шиг...
Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх нь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байлаа ч
Үнсэхэд чинь би нулимстай инээж эргэдэг
Хайртайг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх байдаг
Өө, яана гэх вэ
Өгөх л гэж өгсөн...
Л.Өлзийтөгс
posted by ZUN SOVIN @ 7:43 AM   0 comments
 
About Me

Name: ZUN SOVIN
Home: ub, Mongolia
About Me: just me
See my complete profile
Previous Post
Archives
Sidebar Section

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Duis ligula lorem, consequat eget, tristique nec, auctor quis, purus. Vivamus ut sem. Fusce aliquam nunc vitae purus.

Links

Free Blogger Templates

BLOGGER